Олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 2016 оны УИХ-ын
сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшихээр болсон билээ. Түүний энэ
шийдвэрийг олон нийт тийм ч таатай хүлээж аваагүй. Тэгвэл Н.Түвшинбаяр
аварга өчигдөр "Цензургүй яриа”-нд оролцсон нь багагүй шүүмжлэл
дагуулсан юм. Тэрбээр нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Улс орон аймар хүнд
байгаа юм шиг байна лээ. Мундаг хүмүүсийн яриаг сонсож байхад тэгж
байсан" хэмээн ярьсан нь шүүмжлэлийн бай болгосон юм. Түүний хувьд
"Женко” Х.Баттулга, "Бидон” Д.Ганбат нартай нэг баг болон өрсөлдөж
байгаа юм. Олон нийтийн зүгээс "Х.Баттулга аваргыг улс төрд орууллаа.
Зүгээр байсан аваргын нэр хүндийг унагалаа” гэх шүүмжлэл гараад байсан
юм. Тэгвэл нэвтрүүлэгт оролцож дээрх үгийг хэлснээр "Женко л үг зааж
өгсөн бололтой. Яана даа аварга минь. Таныгаа аварга чигээр нь хайрлан
хүндэтгэж явмаар байдаг” хэмээн халаглагсад ч байх аж. Ямартай ч аварга
улстөрч болохоор хатуу шийдсэн бололтой.
С.ЭНХ
analiz.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=17320
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих