2016 он Монгол Улсын хувьд ч, хувь хүн миний хувьд хариуцлагатай жил. Өвөг дээдсийн маань олон зуун жил туулж өнгөрүүлсэн цагаан мөрийг үргэлжлүүлэх түүхэн үүрэг ногдож байна. Бартаатай замын дундаас өвөг дээдсийн маань хэн ч нь ухарч байсангүй. Би ч тийм замаар явж байна. Шударга ёсыг тогтоох гэж аав маань 25 жилийг туулж, цөллөгөнд өнгөрүүлсэн. Ардчилсан ёс, хүний эрх, тэгш эрх, хуулиа дээдлэх ёсыг тогтоох гэж монголчууд бид олуулаа тэмцэж байна. Бие дааж нэр дэвших боломж өнөөгийн ардчилсан нийгэмд надад олгогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Сонгогчдын нэрсээ маш сайн нягталж өглөө. Хуулиар олгогдсон тооноос хэд дахин их нэрс цуглуулсан болохоор алзахгүй ээ. 165 хуудас материал өгөв.
Өвөг дээдсийн маань буян заяа ивээх болтугай.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=17356
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих