Монголчууд
бид энэ жил долоо дахь удаагаа улстөрийн сонголт хийх гэж байна. УИХ-ын
долоо, Ерөнхийлөгчийн дөрвөн удаагийн сонгуульд оролцохдоо бид хэн юу
өгөх нь үү л гэж харж сонгодог байлаа. Үүнийхээ үр дүнд одоо сонгох хүн
үлдсэнгүй гэж халаглах. Үнэндээ сонгууль бол зөвхөн нэр дэвшигчийн ажил,
үүрэг биш. Сонгуулийн хамгийн чухал субъект бол сонгогч та өөрөө. Гэтэл
иргэд сонгох үүргээ төдийлөн ухамсарладаггүй. Өөрөөр хэлбэл сонгогчийн
боловсрол гэдэг ойлголт үнэхээр муу түвшинд байдаг учраас сонгуулийн
дараах дөрвөн жилд сонгосон гишүүнээ муулж үгээ барсаар дараагийн
сонгуультай золгодог.
Үүний гол шалтгааны нэг нь сонгогч нэр дэвшигчээ судалдаггүй. Уг нь бол
хийсэн ном, сэтгүүл сурталчилгааны материалыг гал асдаг, асдаггүйгээр нь
ялгаад суухын оронд юу бичсэнийг нь хальт ч болов уншаад үзчих ёстой
юм. Энэ бол сонгогчийн үүрэг. Хаалган дээрээ сонгуулийн материал хүлээж
авахгүй гэж бичсэн айл ч харагддаг. Тэгвэл энэ хүн үүргээ биелүүлэхгүй
байна л гэж дүгнэмээр байгаа юм.Тэгсэн хэрнээ нийт массд нэг сонирхол
байна. Тэр нь шар мэдээлэл, фактууд. Сошиал орчинд тарж буй хэн нэгэн
нэр дэвшигчийг доромжилсон, хүнийг хэтэрхий доош нь хийсэн хувийн
чанартай постыг маш ихээр үзэж, сонсож, үнэлэлт, дүгнэлт өгч байгаа нь
харагдаж байна.
Гэтэл үнэндээ өөрийнхөө тойргийн нэр дэвшигчээ бараг мэдэхгүй. Мэдэж
байгаа ганц нэг хүн нь өнөө л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга
муу муухайгаа дуудуулж явдаг нэгэн байх. Өөрийн тойрогтоо нэр дэвшээгүй
хүний муу муухайг гайхаад сууж байхад чинь "чоно борооноор” гэгчээр таны
сонгохыг хүсээгүй нэгэн төрд гарчих гээд анаж сууна. Хэдий бид эцэг
эхээ сонгож төрдөггүй ч харин эх орноо хөгжүүлэхэд өөрийн минь дуу
хоолойг хүргэж чадах хүнээ сонгох эрхтэй бас үүрэгтэй. Муу төрийн эхлэл
муу сонгогчтой ч бас холбоотой.
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих