Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдэд аргазүйн зөвлөмж хүргүүлжээ. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-нд буюу хоёр хоногийн дараа эхэлнэ. Энэ үед нэр дэвшигчид, штабын ажилтнууд юуг анхаарч, хэрхэн ажиллах талаар тус зөвлөмжид дурдсан байна.
Тодруулбал,
-Энэ сарын 10-ны 17.00 цаг гэхэд нам, эвслийн сонгуулийн штабын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчаар ажиллуулах тухай хүсэлт болон тухайн хүний мэдээллийг иргэний үнэмлэхийн хамт сонгуулийн хороонд хүргүүлэх,
-Сонгуулийн хороонд бүртгүүлж үнэмлэхээ авсан сонгуулийн штабын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч нь аль нам эвсэл бие даагчийн сурталчилгааг явуулж байгаагаа ялгах зорилгоор Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн тус намын лого, далбаа болон бие даан нэр дэвшигч гэсэн логог ашиглах. Гэхдээ дээрх лого таних тэмдгийг тараахгүй байх үүрэгтэй.
-Сонгуулийн сурталчилгааны зурагт самбарын хийц, хэлбэрийг Сонгуулийн хуулиар тогтоогоогүй, зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлуулах, явуулын хэлбэрээр ашиглах болон хэрэв тээврийн хэрэгсэлд байрлуулах бол заавал сонгуулийн хороонд бүртгүүлж, таних тэмдэг наасан байх шаардлагатай,
-Тухайн нэр дэвшигч нь нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс гадна өөрийн гэсэн мөрийн тусдаа хөтөлбөртэй байхыг хориглоно гэж Сонгуулийн тухай хуульд заасан. Харин нэр дэвшигчийн уриа нь намын мөрийн хөтөлбөрт нийцсэн байж болно зэрэг зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Д.СҮРЭН
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих