Өчигдөр Дорнод аймгийн Ардчилсан нам сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ. Нээлтэд Улсын их хуралд Дорнод аймгаас нэр дэвшигч Зам тээврийн яамны сайд М.Зоригт, Батболдын Мөнхцэцэг нар үг хэлж сонгогч олонд өөрсдийн болон намынхаа зорилго, зорилтын талаар танилцуулсан
Сонгуулийн нээлтэд Зоригт сайд ээжтэйгээ иржээ. Тэрээр "2004 онд би Дорнод аймагт нэр дэвшигхдээ аавтайгаа хамт ирж байлаа. Аав минь надад "Дорнод,Сүхбаатар хоёр чинь угтаа нэг аймаг юм шүү дээ гэж захиж байсан. Энэ удаа би ээжийгээ авчирлаа" хэмээж байлаа. Сайдын ээж С.Дуламсүрэн эдүгээ дал гаруй насыг насалж буй буурай юм. Тэрээр Матад сумын уугуул хүн.
Сайн хүний үрс сайн сайхан явж ээж аавыгаа баярлуулдаг. Ээжээрээ гоёсон сайд сонгогч олонд таалагдсан бололтой нижигнэсэн алга ташилтаар шагнуулж байлаа.
Эх сурвалж: www.dornodmedia.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих