Энэ амьдралын хамгийн чухал зүйл нь бидний гэр бүл үр хүүхдүүд байдаг. Ариун хайрын үлгэр жишээ болж амьдарсан хосууд олон бий. Тэдгээрийн нэг болсон Фэлүмлийгийн гэр бүлийн тухай дэлхий нийт онцолж байна.

1941 оны 9-р сард ийм нэгэн зураг авахуулж байсан хосууд гурван жилийн дараагаар гэрлэжээ. 70 жил хоёр биенээ сэвтэшгүй ариун хайраар хайрлаж, нэгнээ гэсэн халуун сэтгэлтэй эдгээр хүмүүсийг Хэлэн болон Кеннэт Фэлүмлий хэмээдэг. Найман сайхан хүүхдийн эцэг эх болсон хосууд маань гэгээн хайрын амьд домог болж амьдарсан гэлтэй, тэдний хайр сэтгэл мөнхөд дуурсагдаж байна. 70 гаран жил ханилахдаа нэгнээ халуун хайраар хэзээ ч дутаагаагүй хосууд өглөө бүр цайгаа уухдаа гар гараасаа барилцаад цайлдаг байсныг үргэлжлэл болсон үр хүүхүүд нь дурсаж сууна.

Өсвөр
наснаасаа өтөл насыг хамтдаа туулсан энэ сайхан хүмүүс үргэлж нэгнээ
гэж, хэзээ ч хоёр биенээсээ салаагүй өдийг хүрсэн бөгөөд хаана л явна
үргэлж цугтаа байдаг байжээ. Энэ амьдралд цугтаа байсан хосуудыг үхэл
хүртэл салгаж чадаагүй байна. 2014.04.12-д гэргий Хэлэн Фэлүмлий 92
насандаа өөд болсон бол 15 цагийн дараагаар нөхөр Кеннэт Фэлүмлий насан
эцэслэжээ. Өр зүрхний хайртай эхнэр нь нас бараад 12 цаг өнгөрсний
дараагаар ойр дотны хүмүүстээ хандан "Ээж нь явчихлаа" хэмээн эцсийн
үгээ хэлээд үхлээс хүртэл харамласан эхнэртэйгээ цуг таалал төгсжээ.
Коди хүү нь хэлэхдээ " Аав маань энэ бүхэнд бэлэн байсан, тэр хоёр маань
хэзээ ч нэгнээсээ хол байж үзээгүй. Бидний хайртай аав, ээжийг
ганцааранг нь явуулахыг хүсээгүй юм даа" гэж ярьжээ. Кеннэт төмөр замын
машины шалгагч хийдэг байсан бол Хэлэн гэртээ үр хүүхдээ хардаг байжээ.
1983 онд Кеннэт тэтгэвэртээ гарсны дараагаар эхнэртэйгээ 50 гаран муж
улсаар аялсан гэнэ. Ингэж аялахдаа үргэлж автобусаар явдаг байжээ. Учир
нь онгоцоор нисвэл эргэн тойрон, байгалийн үзэсгэлэнг харж нүдээ
баясгаж чадахгүй шүү дээ гэдэг байсан гэнэ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих