"Өнгөрсөн дөрвөн жилийн "сайн" бодлогын үр дүнд Монгол Улс цэцэглэн мандсан” гэдэг худал үгээ тэд өөрсдийнхөө эдэлсэн хэрэглэсэн зүйлээр харуулахыг хичээж байх шиг. Гэвч тэдний магтан дуулаад байгаа "Сайн бодлого” үнэхээр сайн байсан уу... Харин ч "Муу бодлого” байсан гэдгийг өнөөгийн амьдрал, эдийн засгийн үзүүлэлт, иргэдийн хоосон халаас өөрөө нотолно гэдгийг тэд мартжээ. Өнөөгийн эрх баригчид эдийн засгийн өсөлт бууралт гэсэн том том тоо барьж, өнгөтэй өөдтэй сайн сайхан болсон хэмээн ярьж иргэдийн толгой эргүүлэх ажилдаа улаарч байна. Гэвч жирийн иргэдэд эдийн засгийн энэ олон дээшээ, доошоо гүйсэн тоо хэрэггүй. Зүгээр л бидний амьдрал хэр сайн дээшлэв эсвэл дордов гэдгээр сайн бодлого хэрэгжүүлсэн эсэхийг харуулна.
Харамсалтай нь бидний амьдрал дөрвөн жилийн өмнөхөөс шал дордсон байгаа нь "сайн бодлого уу”... Бодох л ёстой асуудал. Муу бодлогын чинь ачаар монголчууд өнөөдөр аргаа барж сууна, "сайн бодлого”-чуудаа...
С.Буян http://www.zaluu.com/read/765facca
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих