2016 оны аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсны дагуу "Авто замыг хөгжүүлэх" бодлогын хүрээнд гэр хороололд автозамыг үргэлжлүүлэн тавих ажил өрнөж байна. Хэрлэн сумын 10-р багийн Ялалтын 9-р эгнээ хүртэл тавигдсан хатуу хучилттай автозамыг Зангиатын хатуу хучилттай автозамтай холбох, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн баруун хойно Содномдаржаагийн гудамжнаас Ялалт, Хисвний хорооллын замтай холбох, "Шүр зах"-ын зүүн хойд хаалганаас урагшаа төв замтай холбох замын ажлууд багтаж байгаа юм.Эдгээр замуудынажлууд явган хүний зам, гэрэлтүүлгийн хамт цогцоороо хийгдэнэ.Замууд тавигдснаар автозамын сүлжээ оновтой болох, нэмэгдэх, хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах, тоосжилт багасах, нийтийн тээврийн шинэ маршрут нээх зэрэг нийгэм, эдийн засаг, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах үр дүнг өгөх юм.
dornodmedee.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=17724
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих