Энэ удаагийн УИХ-ын сонгуульд аваргууд гарлаа. Цагтаа Монгол түмний баяр наадмын баруун зүүнийг эзэгнэж явсан үнэн хүчит, үлэмж дайчин дархан аваргууд маань ард түмэндээ үнэ хүндтэй хүмүүс болохоо батлан УИХ-д гишүүнээр сонгогдож.
2004 оноос хойш УИХ-д 4 дэхээ суух эрхээ аваад байгаа Хөдөлмөрийн баатар, МУГТ, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон Монгол улсын аварга Д.Сумьяабазар, анх удаа төрд түмнээ төлөөлөхөөр сонгогдсон дархан аварга А.Сүхбат нартаа баяр хүргэе.
Та бүхэн "бөх хүн бүдүүн өвсөнд бүдэрдэг" гэх доромж хэлцийг үгүй болгож, Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд гарч буй бусармаг бүхнийг арилгаж, бөхийг бөх шиг байх хууль тогтоомжийг санаачлан гаргуулна гэдэгт итгэж байна. Монгол бөхийн хийморь өөдөө дээшээ дэвжиж, үзэгч /фэн шүү дээ/ биднээ баярлуулам зээ.
О.Хуяг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих