Өнөөдөр Төрийн ордны Баганат танхимд сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардууллаа Сонгуулийн тухай хуулийн 134.3.-д Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг. Хуулийн дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг ойрын хугацаанд Ерөнхийлөгчид айлтгана. Үүний дараагаар Ерөнхийлөгч зарлиг гарган УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулах тов гаргана. УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн нь удирдаж шинэ гишүүд тангаргаа өргөснөөр шинэ парламент байгуулагдаж өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих