"Алтаргана -2016” наадам ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо ирэх долдугаар сарын 1-ны өдөр нээлтээ хийлээ. Хэнтий аймгийн Дадал сумаас эхлэлтэй, Дорнод аймгийн Дашбалбар суманд болсон "Алтаргана -2000" наадмаас хойш олон улсын чанартай болж тус наадам энэ жил 12 дахь удаагаа зохиогдож байна.
Сүүлийн жилүүдэд "Алтаргана” наадам цар хүрээгээ улам тэлж Монгол, Орос, Хятад улсад суугаа буриадууд хүрэлцэн ирж дуу хуур, ёс заншил, эрийн гурван наадмын төрлөөр өрсөлдөх болсон. Энэ удаад буриад ардын дуу, үлгэр магтаал, яруу найргийн тэмцээнээс гадна сайхан бүсгүй шалгаруулах "Дангина” тэмцээн болох юм байна.
Бид Алтаргана-2016 наадмын талаар цаг тухай бүрт нь мэдээллэж байх болно.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18000
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих