URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18003
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Нийслэлийн Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Б.Баянмөнхөөс "Оюутан цэрэг” хөтөлбөрийн талаар дараах зүйлийг тодруулав.
-"Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил хэчнээн оюутныг хамруулсан бэ. Тэд уг хөтөлбөрт хэр идэвхтэй оролцож байна вэ?
-"Оюутанцэрэг” хөтөлбөрийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд Дорнод, Ховд аймагт байдаг цэргийн ангийг түшиглээд 200 гаруй оюутныг бэлдэж байна. Уг хөтөлбөрт аймаг, нийслэлийн хувийн болон хувьсгалын их, дээд сургуулийн I курсын оюутнуудыг хамруулдаг. Хөтөлбөрт 2014 онд 500 орчим оюутан хамруулсан. Өнгөрсөн онд 987 оюутан тангараг өргөж, энэ жил мөн төсөвт тохируулан 1000 орчим оюутныг бүртгэлээ.
-Энэ жил уг хөтөлбөрт хэчнээн төгрөг төсөвлөсөн юм бол?
-Энэ жилийн хувьд "Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд олон байсан. Гэхдээ баталсан төсөвтөө тааруулж оюутан сонгон шалгаруулалтад цензур тавьсан. Зарим сургуулийн оюутнуудын голч дүнг хүртэл харж бүртгэсэн тохиолдол бий. Ерөнхийдөө нэг хугацаат цэргийн нормын төсөв гаргаж өгдөг. Энэ нь шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөр учраас материаллаг бааз дутмаг байдаг.
-Бүргүүлсэн оюутнууд бүгд цэргийн албаа бүрэн хааж чаддаг уу?
-Хавар бүртгүүлсэн оюутнууд ямар нэг шалтгаанаар бүртгэлээс хасагдах тохиолдол гардаг.Бидний зүгээс шаардлага хангасан оюутнуудыг бүртгэж БХЯ-ны харьяа ангид хүлээлгэн өгдөг. Хээрийн сургалтад яваад ирсний дараагаар дахиж бүртгэдэг. Хоёр бүртгэлийн хооронд оюутнууд танхимын хичээл, эрүүл мэндийн үзлэг, хээрийн бэлтгэл зэрэгт хамрагддаг. Энэ явцад танхимын хичээлийн шалгалтад унасан, эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй, хээрийн бэлтгэлийн явцад шантарсан эсвэл хүндэтгэх шалтгааны улмаас оюутнууд хасагддаг. Оюутан цэргүүд дөрөвдүгээр сарын 1-нээс танхимын хичээлд сууж, зургаадугаар сарын дундуур хээрийн бэлтгэлд гарч, наймдугаар сард тангараг өргөдөг юм.
Ц.Заяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola


Сэтгэгдэл бичих