Монгол Улс шинэ Ерөнхий сайдтай боллоо. Тэгвэл УИХ-д шинээр сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн шинэ Ерөнхий сайдад захиас үг хэлж байна. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Ерөнхий сайдад захиас үгээ хэлэх гэсэн боловч боломж олдсонгүй. Үүгээр үгээ хэлий.
- Засгийн Газрын бүтцээ сайжруулж, оновчтой бүтэц бий болгоорой.
- Гадаад худалдааг сайжруулж экспортыг дэмжиж нэр төрлийг нь нэмэгдүүлэх.
- Мэргэжлийн ЗГ байгуулах. Мэргэшсэн туршлагатай сайд, газрын дарга, мэргэжилтнүүдийг томилж ажиллуулаарай. Цаана чинь туршлагатай мэргэжилтнүүд бараг үлдээгүй шүү.
- Улс орноо богино хугацаанд хямралаас гаргах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх.
- Том бүтээн байгуулалтаа хөдөлгөхөөс гадна иргэд ээ орлоготой ажилтай болгох бодлого, төсөл хөтөлбөрүүдэд түлхүү анхаарч ажиллах.
- Орон нутгийг хөгжүүлэх санг иргэддээ хүрсэн ажилд зарцуулах.
- Эрдэнэт үйлдвэрийг үйл ажиллагааг яаралтай тогтворжуулах, Эрдэнэт үйлдвэр болон Булган аймгийн хооронд эдийн засаг нийгмийн асуудлаар хамтран ажиллах тал дээр анхаарч ажиллах” гэсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18108
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих