АСЕМ-ын ахлах албан тушаалтан Л.Оргил сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийж, уулзалтын явцын талаар мэдээллээ. Тэрээр "Дээд түвшний уулзалтыг нээж эхлээд БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ үг хэллээ. Түүний дараа Япон улсын Ерөнхий Сайд Шинзо Абэ болон БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар мөн үг хэлсэн. Мөн Европын холбооны төлөөлөгчид, Европын холбооны Ерөнхийлөгч, Европын Зөвлөлийн дарга, Францын Ерөнхий сайд нар үг хэллээ.
Уулзалтанд оролцогчид Францад болсон террорист халдлагад эмгэнэл илэрхийллээ.
АСЕМ-д оролцогч байгууллагууд, Ази-Европын түмний чуулга, Ази-Европын Бизнесийн форум, Ази-Европын Залуучуудын форумын төлөөлөл дээд хэмжээний уулзалтад мэдээлэл хийсэн.
Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон парламентын түншлэлийн тухай Монгол Улсын Их Хурлын Дарга М.Энхболд мэдээлэл хийлээ.
Уулзалтад оролцогчид сүүлийн 20 жилд АСЕМ байгууллагын хийсэн ажлыг өндрөөр үнэлж байна. Мөн ирээдүйн 10 жилд хэрхэн ажиллах талаар санал солилцсон болно.
АСЕМ нь хоёр тивийн уялдаа холбоо, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой талаар хурлын үеэр онцоллоо.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АСЕМ хэрэгтэй, чухал ач холбогдолтой улс төрийн яриа хэлэлцээрийн тавцан байсан гэж төлөөлөгчид ярьж байна. Үүгээр зогсохгүй АСЕМ-д багтдаггүй бусад Ази Европын улс орнууд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Өнөөдрийн уулзалт хоёр үндсэн хэсгээс бүрдэж байна. Нэгдсэн хуралдаан I "Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь” сэдвээр явагдаж, Нэгдсэн хуралдаан II-аар "АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвээр явагдаж байна.
Дээд түвшний арга хэмжээг тохиолдуулан Жакартад төвтэй Зүүн азийн эдийн засгийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал профессор Нишимүра үг хэллээ. Түүний судалгааны номын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр тохиох юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих