Хэрлэн сумын 10-р багийн ажлын алба саяхан Уурхайчдын байрны дундах шинэ барилга рүү нүүн орсон. Та бүхэн санаж байгаа бол өмнө нь хэрлэн сумын засаг даргын тамгын газар дээр байрладаг байсан. Багийн ажлын албаныханы хувьд бол өөрсдийн гэсэн багийн байртай тохилог орчинтой болж байгаа нь сайхан хэдий ч энэ байдал нь хэрлэн сумын 10-р багийн иргэдэд нилээдгүй хүндрэлтэй асуудал үүсч байгаа юм. Учир нь 10-р багийн нутаг дэвсгэрт Ялалт, хивсний хороолол, хэрлэн номин бизнес төвийн хоёр талбын байшингуудын оршин суугчид хамаарагддаг. Гэтэл ихэнх айлууддаа багийн ажил алба нь холдоод байгаа учраас ард иргэд тэр дундаа багийн ахмадууд санал бодол нөхцөл байдал асуудлаа ярилцаж чадахгүй байна гэсэн асуудлыг ярьж байсан юм.
10-р багийн ажлын алба урьд нь 26,27-р байрны тэнд байхдаа багийнхаа
яг голд хүн бүрт боломжийн ойр байдаг учраас иргэддээ хүрч ажилдаг
байсан гэнэ. Харин багийнхаа нутаг дэвсгэрийн хамгийн зүүн хязгаарт
оччихоор ямар иргэн дуртай байх билээ гэх иргэд ч байсан юм.. Энэ талаар
багийн даргаас тодрууллаа. Гэвч төрөөс ингээд шийдчихсэн учраас ямар ч
аргагүй гэж байсан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих