ОХУ
болон бусад улсын цөмийн бодит аюулын улмаас Лондон өөрийн цөмийн
зэвсгийг сайжруулан шинэчлэх шийдвэр гаргах хэрэгтэй гэж Их Британийн
ерөнхий сайд ТерезаМэймэдэгдлээ.
Британийн Засгийн газрын шинэ тэргүүн дээрх мэдэгдлийн долдугаар сарын
18-ны Даваа гаригт хийжээ. Британийн цөмийн зэвсгийн хүчин чадлыг
шинэчлэн сайжруулах талаар парламентын доод танхимын сонсгол дээр Мэй
дээрх мэдэгдлийг хийжээ. "Трайдент" (Trident) гэх АНУ-ын баллистик
пуужингаар тоноглогдсон Британийн шумбагч онгоцны флотыг шинэчлэх
талаар энэ хуралдаан дээр яригджээ.
Засгийн тэргүүний хувьд Тереза Мэй ийнхүү анхны мэдэгдлээ парламентад
хийсэн нь энэ юм. Парламентын гишүүдийн асуултад хариулахдаа Мэй хэд
хэдэн ноцтой мэдэгдлийг хийсэн байна. Тухайлбал, тэрбээр Оросын
Ерөнхнийлөгч Владимир Путиныг "олон улсын системийг нураах хүсэлтэй” гэж
буруутгав. Мөн тэрбээр Оросын зүгээс сүүлийн үед цөмийн заналхийлэл нь
мэдэгдэхүйцээр өслөө гэсэн юм.
ТЕРЕЗА МЭЙ: "Цөмийн аюул занал хэвээр
төдийгүй улам нэмэгдлээ.Нэгдүгээрт, Орос мэтийн цөмийн гүрнүүдийн зүгээс
аюул занал хэвээр байна. Ерөнхийлөгч Путин цөмийн зэвсгээ шинэчлэн
сайжруулж байгааг бид мэднэ. Сүүлийн хоёр жилд цөмийн зэвсгийг хэрэглэх
тухай Оросын яриа мэдэгдлүүд болон цөмийн хүчний хээрийн сургуулийн тоо
нэмэгдэж байгааг бид харж байна.
Крымыг хууль бусаар нэгтгэсэн жишээнээс бид Ерөнхийлөгч Путинөөрийн
сонирхлын үндсэн дээр олон улсын системийг эвдлэх хүслийг бид харж
байна. Тэр цөмийн зэвсгийг Крым ба Балтийн тэнгисийн анклав болох
Польш, Литватай хил залгаа Калининградад байрлуулахаар занал хийсэн.
Хоёрдугаарт, хууль бусаар цөмийн зэвсэгтэй болох эрмэлзэлтэй орнуудын
зүгээс аюул занал гарч байна. Хойд Солонгос цөмийн зэвсгийг бүтээн
зэвсэглэлдээ оруулах тодорхой эрмэлзлээ харуулан энэ чиглэлээр ажиллаж
байна. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг бүдүүлгээр зөрчсөн
хэрэг юм.Хойд Солонгос, Оросын цөмийн түрэмгийллийг харж байгаа бид
дэлхий ертөнцөд британичууд цөмийн хүчээ хадгалан үлдэх нь эрүүл бөгөөд
зөв шийдвэр биш гэж үү?
Их Британийн шуибадаг онгоцны "Вэнгард" флотын ашиглалтын хугацаа нь
2030-аад оны эхээр дуусна. Тэр цагийг баримжаалан бидэнд шинэ шумбадаг
онгоцуудыг бүтээн туршсан байх ёстой. Шумбадаг онгоцуудыг солих
шийдвэрийг бид одоо л гаргах шаардлагатай.”
Нэмэн өгүүлэхэд, парламентын халз мэтгэлцээний явцад Шотландын үндэсний намын (SNP) гишүүн депутат Жорж Кереван Ерөнхий сайдаас "100 мянган хүний үхэл авчрах цөмийн цохилт өгөх тушаалыг өгөхөд бэлэн үү” гэж асуусан юм. Үүнд Британийн шинэ Ерөнхий сайд "тийм тушаал өгөхөд бэлэн” гэж хариулсан байна.

Ж. Кереван: Ерөнхий
сайдыг шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэе. Одоо шууд л асуултаа
тавъя. Ямар ч гэм зэмгүй 100 мянган эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийг
устгах магадлалтай цөмийн цохилт өгөх тушаалыг та өгөхөд бэлэн үү?
Т. Мэй: Тийм ээ. Манай дайснууд бид цөмийн зэвсгийг
хэрэглэхэд бэлэн гэдгийг мэдэж байх ёстойд л асуудлын гол оршино.
Цөмийн зэвсгийг өөрсдийгөө хамгаалах зорилгоор бид эзэмшиж байх ёстой,
гэхдээ хэзээ ч түүнийг хэрэглэхгүй гэдэг Лейборист намын лидерүүдээс бид
үүгээр ялгагдана.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих