
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Өвөрхангайгаас сонгогдсон гишүүд нутаг устайгаа холбоотой байгаль орчинд хор нөлөөтэй үйлдлүүд удтал шийдэгдэхгүй байгааг шүүмжилсэн. Мөн Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүн Б.Энх-Амгалан 183 жорлон нийслэлд байгаа, Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг анхааралдаа аваарай гэж захив.
УИХ-ын гишүүн А.Сүхбат үгийнхээ эхэнд "Би намаа анхны ялагдлаа хүлээлээ гэж хэлээгүй. Ингэж мушгих хэрэггүй.Сошиал мэдээллээс харлаа” гэв. Мөн Байгаль хамгаалах яам гэсэн үүднээс ажилдаа хандаарай. Заамартай холбоотойгоор нутаг усны минь гол мөрнийг хэрхэн хордуулж байгаад ямар байр суурь баримталж байна вэ гэдэг асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхоролд тавив. Мөн нийслэлд цэвэрлэх байгууламж байгуулах талаарх байр суурийг нь сонирхлоо.
Сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол асуулт тавьсан гишүүдэд хүссэн хариултыг нь өгч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж цөлжилттэй тэмцэхэд онцгой анхаарна гэв. Ингээд Байгаль орчин аялал жуулчлалын сайд 95.3 хувийн саналаар дэмжигдсэнээр энэ салбарыг хоёр дахь удаагаа удирдахаар боллоо.
Т.Ану
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих