Мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаж сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН өнгөрсөн өдрүүдэд сайд нараа УИХ-ын чуулганаар батламжилж одоогийн байдлаар 11 сайд албан ёсоор тамга тэмдэгээ хүлээж аван ажилдаа ороод байна. Мэргэжлийн Засгийн газрын томилгоо яригдаж эхэлсэн эхний өдрөөс зарим сайд нарын нэрс шүүмжлэл дагуулж улмаар дөрвөн сайдын томилгоог түр түдгэлзүүлэх шийдвэрийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс гаргаад байгаа билээ.
Тэгвэл энэ цаг мөчид Мэргэжлийн Засгийн газрын талаар Монгол Улсын сайд асан М.Энхсайхан болон инженер Н.Нацагням нарын илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.
Н.Нацагням: Технократуудын Засгийн газрыг Мэргэжлийн Засгийн газар гэдэг
Гаднаас тэрбум долларын IT-гийн захиалга тендер олж ирэх чадвартай, улс төр, эдийн засгийн, техникын шинжлэх ухаанд нээлт хийсэн хvнийг технократ гэдэг. Технократуудын Засгийн газрыг Мэргэжлийн Засгийн газар гэдэг. Энэ бол МАН-ын амлалт! Амлалтаа ажил болгож элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээж ард тvмнээ аварна гэдэгт итгэлтэй байна! Технократ Засгийн Газрын бодлого!
1. Гаднаас олон тэрбум долларын IT - гийн захиалга олж ирнэ.
Олон улсын лоббигоор Наням саармагжилтын онолыг борлуулах замаар гаднаас олон тэрбум долларын IT -гийн захиалга олж ирнэ. Ардчилсан засаглалын суурь онол болсон Монтескъю-гийн онолын үр дүнд дэлхийн Ардчилсан засаглалтай бүх улс орнууд улс төрийн хямралд орж фашист, коммунист дарангуулал руу орох аюулд орсон.
James BOND киноны сөрөг дүр CCCP биш харин Ардчилсан засаглал болсон. Учир нь ногоон дэлийн сүйрлийн буруутан нь Ардчилсан засаглал болсон. АНУ-д фашист Donald Trump, коммунист Bernie, Hillary CLINTON нар сонгуульд өрсөлдөж байна.
Коммунист Bernie, Hillary CLINTON нар сонгуульд ялж улмаар Bernie засгийн эрхэнд гарвал Wall Street -ийг цаазлаж эдийн засгаа нураах аюултай.
Харин Наням саармагжилтын онол нь Wall Street, Bernie, популизмын эрлийж саармагжсан хувилбар. Дарангуйлал гархаас урьдчилан сэргийлж хамгаалдаг онол.
Наням лабораторын төхөөрөмжийг АНУ-ын оюутан сурагч бүрт борлуулж Наням саармагжилтын онолоор тархи угаана.
Хойд, Урьд Хөршийн Доктор Профессорууд АНУ-ын сөнөж байгаа Ардчилсан засаглалыг нутагжуулах гэж улаарч байгаа нь иргэний дайнд хүргэх цэг дээрээ тулсан. Иймд Наням онолыг борлуулж тархи угаах зах зээл бий. Гэх мэт дэлхийн ихэнхи улс оронд Наням онолыг борлуулж тархи угаах зах зээл бий.
Үр дүнд нь уул уурхай биш оюун ухаанаараа амьдардаг сэргээгдэх эдийн засагтай болно.
Наням цахим төхөөрөмжүүд нь материаллаг өртөг маш бага дийлэнхи өртөг нь бараг 90 % нь оюуны өртөг байдаг. Наням үйлдлийн систем, Наням PID tool ашиглаж Наням цахим төхөөрөмжүүдийг хийдэг тул Samsung шиг Англичуудад жил бүр license төлөх шаардлагагүй.
2. Сайд нарын шахааны бизнес, технологийн импортыг хориглож дотоодын оюунлаг ажлын байрыг бий болгоно.
Үр дүн нь битүү класстер үүснэ. Олсон баялагаа гадагш нь гоожуулж алддаггүй энгийн капиталист эдийн засгийн бүтэцтэй болно. Энэ нь хөгжилтэй улс орон бүрт байдаг энгийн капиталист загвар.
Аргачлал нь мөн л энгийн капиталист загвараар буюу Итгэлт Баяны дүрмээр зах зээлд оюунлаг бүтээлээрээ шалгарсан компанийг тодруулж Толгой компаниудыг сонгож монополь зах зээлийн эрхийг олгоно.
Жишээ 1: Зарим их дээд сургуулийн Доктор Профессорууд 61 сая ам доллароор нано технологийн үйлдвэр оруулж ирж байхад Мон-Химо-гийн Дэмбэрэлням инженер яг ийм нано технологийн үйлдвэрийг нэг сая ам доллароор босгосон. Учир нь Дэмбэрэлням инженер R&D хийдэг буюу зохион бүтээдэг. Энэ ур чадвараа Өмнөд Солонгост 10 гаруй жил ажиллаж сурч эзэмшсэн.
Жишээ 2: Байнга аваар осол үүсгэдэг муу өдөөлтийн системийг 2007 онд 550 сая төгрөгөөр импортлосон бол аваар ослоос станцыг аварч үлддэг сайн өдөөлтийн системийг Наням гэдэг ба 1 сая төгрөгийн материалаар зохион бүтээж 15 сая төгрөгөөр нийлүүлсэн. Учир нь IT - гийн төхөөрөмжүүдийн материал болох silicon chip-нүүд нь нэг доллар хүрэхгүй, мөн Наням нь ердийн стандарт микропроцессор ашигладаг тул 30 долларын прогматор ашигладаг.
Наням үйлдлийн систем, Наням PID tool ашигладаг тул ердийн стандарт микропроцессор ашиглах боломжийг олгож байгаа юм. Энэ нь дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж юм.
Жишээ 3: Троллейбус Жагаагийн үйлдвэрлэлийг дэмжиж дэлхийд байхгүй шилэн машин хийх зэргээр ice break хийнэ

М.Энхсайхан: Хуучин бүтэц, хэвшмэл арга барилаар хямралын ард гарна гэхэд хэцүү санагдах
"Мэргэжлийн Засгийн газар" хүсэмжлэх асуудалд: Суперцикл буюу түүхий эдийн үнэ өндөр байх үед төрийн МУУ МЕНЕЖМЕНТ ил харагддаггүй, далд байдаг. Суперцикл төгсгөл болж зэс, нүүрс гэх мэт уул уурхайн түүхий эдийн үнэ унахтай зэрэгцэн хөрөнгө мөнгө хомсдоход төрд САЙН МЕНЕЖМЕНТ ус агаар мэт хэрэгтэй болно. Төрийн сайн менежментийг сонгуулийн хэллэгт оруулбал "мэргэжлийн Засгийн газар" гэх бөгөөд ингэхдээ "Засгийн газар" гэх ухагдахуунд төр, засгаа бүхлээр нь багтааж буй.
"Мэргэжлийн Засгийн газар" хүсэмжлэх асуудалд: Суперцикл буюу түүхий эдийн үнэ өндөр байх үед төрийн МУУ МЕНЕЖМЕНТ ил харагддаггүй, далд байдаг. Суперцикл төгсгөл болж зэс, нүүрс гэх мэт уул уурхайн түүхий эдийн үнэ унахтай зэрэгцэн хөрөнгө мөнгө хомсдоход төрд САЙН МЕНЕЖМЕНТ ус агаар мэт хэрэгтэй болно. Төрийн сайн менежментийг сонгуулийн хэллэгт оруулбал "мэргэжлийн Засгийн газар" гэх бөгөөд ингэхдээ "Засгийн газар" гэх ухагдахуунд төр, засгаа бүхлээр нь багтааж буй.
Мэргэжлийн Засгийн газрыг нэг хоёр, бүр нэжгээд хүнээр төсөөлбөл буруу болох нь ойлгомжтой. Асуудлын гол нь хаалга тогшин буй санхүү, эдийн засгийн хямралыг угтан харж үр дүнтэй шийдвэр гаргаж чадах Мэргэжлийн Төр Монголд хэрэгтэй болж байна.
Хямралын үед төр, засаг "мэргэжлийн" байна гэдэг нь УИХ, Засгийн газар, Төв банк, Сангийн яам зэрэг гол гол байгууллагуудын үүрэг, уялдаа холбоог шинээр харж, цогц өөрчлөлт яаралтай хийж, хямралын эсрэг зогсохыг хэлэх боловуу даа. Хуучин бүтэц, хэвшмэл арга барилаар хямралын ард гарна гэхэд хэцүү санагдах.
Европын Холбооны улсуудад 2008 огоос эхэлсэн санхүүгийн хямралын үед хамгийн үр дүнтэй менежмент бий болгох талаар авч байсан зарим арга хэмжээний талаар хоёр слайд хавсаргав.


URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18298
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих