"МАК"-ийн Б.Нямтайшир тэдний гэр бүл улс эх орондоо нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь Н.Мөнгөншагай. Эрхэм гишүүний хүү Н.Мөнгөншагай аав гэхээсээ өвөөтэйгөө ойр өссөнийх чекист эрхмээс сурсан зүйл багагүй. Дэлхийн нэр хүнд бүхий АНУ-ын Цэргийн академи буюу "West Point"-д олон улсын 125 оюутан суралцах хүсэлт явуулснаас 16 нь тэнцсэний нэг нь Н.Мөнгөншагай байлаа. "Сант" сургуулийг төгссөн хүү бүх талаараа бэлтгэгдсэн дэлхийд зөвшөөрөгдөх хэмжээний боловсролтой байсан талаарх мэдээ хэдэн жилийн өмнө монголчуудыг омогшуулсан. Тэр тус академид суралцахаар тэнцсэн хоёр дахь Монгол сонсогч. Сургуульдаа тун амжилттай суралцаж буй хүү цаашдаа монголын зэвсэгт хүчний салбарын ирээдүйд их зүйл хийх ирээдүйтэй боловсон хүчин хэмээн магтуулдаг. Монгол залуус дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн эх орондоо эрдэм өвөртлөн ирэх нь олонтаа. Өвөөгийн сайн хүү үлгэр жишээч байдлаараа үеийнхнээ түүчээлж байна. Н.Номтойбаяр гишүүн 17-хон насандаа аав болсоных ийм сайхан хүүтэй азтай аав юм гээч.
Х.Онон
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18377
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих