БНХАУ-ын 26 дахь удаагийн номын худалдааны үзэсгэлэн 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Бугат хотноо амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ удаагийн үзэсгэлэнд БНХАУ-ын 860 гаруй хэвлэн нийтлэгчийн 237 мянга гаруй номыг үзэсгэлэнд дэлгэн харуулсан байна. Уг арга хэмжээнд Монгол улсын "Mytech” ХХК-ын хамт олон амжилттай оролцон үндэсний өв соёлоо таниулан сурталчилах зорилготой "Баатад” төслийн хүрээнд эрхлэн гаргаж байгаа Монгол ахуй, ёс заншлын "Чихэндэй” контентыг БНХАУ-д экспортлон гаргах гэрээг үзэглэсэн байна.


URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18424
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих