Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Мэргэжлийн Засгийн газрын Хууль зүйн яамны дэд сайдад Баттөмөрийн Энхбаярыг нэр дэвшүүлэхээр болсон. МАН-ын Удирдах зөвлөлийн 32 гишүүнээс 29 нь түүнийг дэмжиж, 13 яамны дэд сайдад нэр дэвшигчдээс хамгийн өндөр саналаар тодорчээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх, Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяр өнгөрсөн хугацаанд эрх баригчдын алдаатай бодлого, Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомж зөрчсөн шийдвэрүүдийн эсрэг тууштай тэмцэж ирсэн, чадварлаг залуу хуульч гэдгийг олон нийт андахгүй. Мөн Үндсэн хуулийн цэц, өмнөх засгийн Ерөнхий сайд нарыг хүнд байдалд оруулж, хуулиа баримтлан ажиллахыг сануулаад зогсохгүй
Дорнод нутгийн унаган хүүхэд тэрээр 1994 онд Хэрлэн сумын 1-р сургуулийг төгссөн. Түүний аав Ц.Баттөмөр агсан орон нутгийн нам төрийн байгууллагад олон жил ажилласан, ялангуяа шилжилтийн хүнд хэцүү цагт Чойбалсан хотыг чадварлаг удирдаж явсныг нь Дорнодчууд мэднэ. Харин Б.Энхбаяр эцгийнхээ үйлсийг үргэлжлүүлж, Хууль зүйн салбарын тэргүүн фронтод ажиллахаар боллоо.
Ээж Д.Цэрэнханд нь багш мэргэжилтэй, насаараа боловсролын байгууллагад ажилласан нэгэн. Түүнчлэн ээжийнх нь аав, Баян-Уул сумын харъяат ахмад дайчин Б.Дашням гуай өдгөө 95 нас сүүдэр зооглож, нутагтаа энх тунх амьдарч буй.
Ийм нэгэн Дорнод нутгийн залуу мэргэжилтэн Мэргэжлийн Засгийн газрын Хууль зүйн дэд сайдаар томилогдохоор болж байгаа аж. харин энэхүү шийдвэрийг өнөөдрийн УИХ-ын хаалтын чуулганаар хэлэлцэх аж.
Эх сурвалж: www.choibalsan.mn
Ч.МӨНХБАТ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих