2016 он гарсаар иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 18 аймгийн 40 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаагийн тохиолдлоор 85 хүн (хүүхэд-26, насанд хүрэгсэд-59) амь насаа алдаад байна. Ялангуяа хэт халуун өдрүүд олон хоногоор үргэлжилж байгаагийн улмаас гол усанд сэрүүцэх зорилгоор орж амь насаа алдах тохиолдол ихэссэн байна.
Он гарсаар усанд осолдсон 85 хүний 40 нь зөвхөн долоодугаар сард усанд осолдсон бол наймдугаар сар гарсаар 9 хүн харамсалтайгаар амь насаа алджээ.
Тиймээс 21 хоногийн хугацаатай энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний хүрээнд зөвхөн нийслэлийн хэмжээнд л гэхэд Туул голын сав газарт Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах анги, Аврах тусгай анги тус бүрээс өдөр бүр 8 албан хаагч эргүүлд гарч, иргэдийг усны болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллах юм.
Түүнчлэн Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул, Ховд, Увс, Хэнтий, Дорнод, Архангай, Өвөрхангай, Төв, Завхан, Баян-Өлгий зэрэг гол, усны осол ихээр тохиолддог аймгуудын Онцгой байдлын газрууд голын ай сав дагуу, хүмүүсусанд их ордог газруудад өдөр бүр 8 албан хаагчийг томилгоожуулан, офицероор ахлуулан үүрэг гүйцэтгэх юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих