МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог "Үндэсний цом” тэмцээнийг энэ жил анх удаа хөдөө орон нутагт тэр дундаа "Сүхбаатар” аймагт явагдаж байгаагаараа онцлогтой.
Нэр хүндтэй энэ тэмцээнийг нутагтаа зохиож буй Сүхбаатар аймгийн шигшээ багтай Дорнодчууд тоглолоо.
Нэгдүгээр үеийн сүүлийн минутад "Дорнод” аймгийн баг торгуулийн цохилт гүйцэтгэх эрхийг авахад, Б.Баяржаргал түүнийг нь ашиглаж, тоог 1:0 болгосон.
Өнгөрсөн жилийн хүрэл медальт "Дорнод” аймгийн шигшээ баг хоёрдугаар үед ч илүү тоглолтоо үргэлжилүүллээ. Эхний гоолын эзэн Б.Баяржаргал 37 дахь минутад тоог 2:0 болгон холдуулсан. Мөн Б.Отгонбаатар 43, Ө.Энхтөр 67 минутад гоол оруулсан "Дорнод” 4:0-ээр хожиж, "С” хэсгийн нэгээр гарлаа.
Ийнхүү Дорнод аймгийн баг хэсгийнхээ гурван багтай тоглохдоо нэг ч гоол хаалгандаа алдалгүй, С хэсгийг тэргүүлээд байна. Энэхүү хэсгээс Дорнод, Сүхбаатар аймгийн багууд шигшээд шалгарсан юм.

Тэмцээний шөвгийн наймын тоглолтууд өнөөдөр эхэлнэ.
Энэ шатны эхний тоглолт өнгөрсөн жилийн мөнгөн медальт "Увс” болон "Үндэсний цом”-ын гурван удаагийн аварга С.Жаргалсайхан дасгалжуулагчтай "Дархан-Уул” аймгуудын хооронд явагдана. "Нэгдүгээр лиг”-ээс таталзаж "Үндэсний цом”-д өрсөлдөж буй "Дорнод” аймгийн шигшээ баг "нэгдүгээр лиг”-ийн тоглогчид дээр суурилсан "Ховд”-той тоглоно.
Энэ жилийн "Үндэсний цом”-ын битүү морьд гэгдэж буй "Баянхонгор” аймгийн шигшээ баг "Орхон” аймагтай хариуцлагатай тоглолтыг хийнэ. Харин өнөөдрийн сүүлийн тоглолт зохион байгуулагч "Сүхбаатар” аймгийн шигшээ баг цомыг хамгаалагч "Сэлэнгэ” аймгуудын хооронд өрнөх хувиартай байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих