Тэрээр Монголд зохиогдож буй ӨМӨЗО-ы соёлын өдрүүдэд оролцож, ая дуугаар өргөхөөр ирээд байгаа аж. С.Уудам Монголд боломж гарвал ойр ойрхон ирэх дуртай. Бараг найм дахь удаагаа ирж байна. Ирэх болгонд халуун дулаан зүйл мэдрэгддэг. Монгол нутгийг онгоцны цонхоор харж явахдаа олон зүйлийг боддог. Сэтгэл сайхан байдаг. Гадаадад суралцаж байгаа болохоор тэр бүр ирж чадахгүй байна хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Эдүгээ тэрээр Канад улсад арваннэгдүгээр ангид сурдаг. Сургуулиа төгсөөд их сургуульд нь үргэлжлүүлэн сурахаар төлөвлөж байгаа аж. Алсад суугаа ижий дуунаас өөр монгол дуу дуулаагүй байгаа ч шинэ уран бүтээл хийхийг хүсч яваа С.Уудам хүү шинээр дуулагдаж буй монгол дуунуудыг алгасалгүй сонсдог байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих