Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал энэ сарын 25-нд болно. Энэ үеэр тус намынхан УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнг нухацтай хэлэлцэх, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох асуудал яригдахын сацуу хамгийн гол нь АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгон, намынхаа их хурлаараа хэлэлцүүлэхэд бэлэн болгох учиртай.
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын Хяналтын ерөнхий хороо тогтоолыг хэлэлцэж, Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах товч дарсан Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга, Ж.Батзандан, Р.Бурмаа тэргүүтэй АН-ын найман гишүүнийг намаас хасах саналыг энэ үеэр оруулахаар шахаж буй аж.
Харин мөнөөх 8 гишүүний хувьд үүнтэй огт санал нэгдэхгүй байгаа бөгөөд харин ч эсрэгээрээ сонгуулийн хуулийн маш муу хувилбарыг сонгосон З.Энхболд, Б.Гарамгайбаатар тэргүүтэнд хариуцлага тооцох ёстой гэж үзэж буй юм байна.
Тэр бүү хэл Э.Бат-Үүл, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Я.Санжмятав, Л.Болд гэсэн АН-ын даргын марафонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэмэгдсэн аж. Тэрээр АН-ыг эрс шинэчлэх хөтөлбөр боловсруулж буй гэх бөгөөд үүнийгээ АН-ын ҮЗХ болон их хурал дээр танилцуулах юм байна.
Э.Мягмар
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18759
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих