Арван зургаахан настайдаа Төрийн дээд одон "Алтан гадас”-аар энгэрээ мялаасан шатарчин бол дэлхийн шатрын холбооны олон улсын мастер А.Энхтуул юм. Тэрбээр өнөөдөр/2016.08.20/ Зайсангийн танктай хөшөөний талбай дээр шатар сонирхдогтой тоглолоо. Их мастер А.Энхтуул нийт 95 хүнтэй нэгэн зэрэг тасралтгүй 6 цаг тоглохдоо 73-ыг нь хожиж, 10-тай нь тэнцэж, 12-т нь хожигдсон байна.
Тэрээр зургаан цаг гаруй тоглохдоо сүүлийн таван минутанд сууж хөлөө амраажээ.

Энэхүү өдөрлөгийн зохион байгуулсан "Оюуны Ундраа” группээс Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт гурван сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивласан байна. Мөн өдөрлөгийг "Зууны шатар” клуб хамтран зохион байгуулжээ.



URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18812
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих