Айл
гэр болоод багагүй хугацааг үдсэн авааль эхнэртэйгээ албан ёсоор
гэрлэлтээ батлуулж, хадмынхаа хаяанаас өрх тусгаарласан реппер Gee
нижгэр хурим найр хийгээд удаагүй байгаа билээ.
Эгэл даруухан зантай, шавилхан бүсгүйг эхнэрээ болгосон реппер Gee энэ
амьдралдаа хэн хүнээс илүү сэтгэл хангалуун явдгаа ярих дуртай юм билээ.
Бал сарын аялалаа Хонгконг улсад өнгөрүүлээд ирсэн реппер залуу маань өдгөө хөдөөгүүр "тэнэж”, уран бүтээлийн завгүй их ажилдаа хэдийнэ ханцуй шамлан ороод байгаа. Харин реппер залуугийн амьдралд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүссэн сонсогч фэнүүд нь сонин содон бэлэгнүүдээ одоо хэр нь илгээсээр байгаа бололтой.
Тэрбээр өөрт нь илгээсэн шинэхэн бэлгийг задалж "Хуримын бялууны орой дээр... Яг сайхан дуу хийгээд сууж байхад...” хэмээн бяцхан тайлбар зүүгээд цахим найзууддаа сонирхуулжээ. Үнэндээ амьдрал ахуйгаа өөд нь татаж, уран бүтээлээрээ амжилтанд хүрэхээр тэмүүлсэн эр нөхрийнхөө хүсэл сонирхлыг эхнэр нь ингэж ч "чирэхгүй” биз ээ. Багахан шог утга агуулсан энэхүү бэлэг реппер Gee-д ихэд таалагдсан болоод л ийм хаяг шошго зүүсэн болов уу.
С.Цахиур
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих