Энэ жилийн хувьд газар тарилан эрхлэгчид өмнө жилүүдээ бодвол илүү ахиу ургац хурааж авна гэсэн мэдээлэл байгаа юм.
Гэхдээ зарим газраар ялангуяа зүүн аймгуудаар гантай, бороо хургүй байснаас үүдэн хурааж авах ёстой ургацынхаа 60 гаруйг хураан авна гэнэ. Учир нь энэ зун байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл, гангийн улмаас 20 мянган га талбай ургац алдсан. Мөн болц дутуу байснаас 1.2 мянган га талбай тэжээлд шилжсэн гэж салбарын яамнаас мэдээлсэн.
Урьчдилсан балансаар Монгол Улс намар нийт 501 мянган тонн үр тариаг хураан авахаар болжээ. Нийт үр тарианаас 482.1 мянган тонн буудай, 174,7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32,5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал байх аж. Харин салбарын яамнаас ургац хураалтаа цаг уурын нөхцөл байдалтай уялдуулж цаг алдалгүй шуурхай хурааж авахыг анхааруулсан байна.
О.Сайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих