Үүний нэг нь шүүгчдийн цалингийн зардлыг танах асуудал юм.
2015 оноос шүүгчийн албан тушаалын цалинг 2.7 сая төгрөгөөс 3.3 сая төгрөг болгон баталсан. Үүнийг төрийн албан хаагчийн дундаж цалингаас өндөр, адил мэргэжил, ур чадвар шаардах төрийн бусад адилтгах албан тушаалын цалингаас хэт өндөр байна хэмээн үзжээ.
Иймд 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тогтоодог байхаар хууль эрх зүйн орчныг өөрчлөхөөр төсөлд тооцож тусгасан байна.
Ингэснээр 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөг цалингийн зардлаас хэмнэх ажээ.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих