Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Чойбалсан хот "Цэргийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдсан өдрийг "Алдар гавьяаны өдөр" болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Чойбалсан хот үүсэн байгуулагдсаны 78 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа бөгөөд 9 дүгээр сарын 2-3- ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Дорнодчууд түүхт ойн баяраа өрлөг жанжин, МУ-ын хошой баатар Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн баярын жагсаалаар эхлүүлсэн юм.
Тэртээ 1821 онд Халхын Сэцэнхан Шолойн удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар Чойбалсан хотын шав тавигдсан түүхтэй. Улмаар 1923 онд Баянтүмэн Хан–Уулын хошууны төв, 1931 оноос "Баянтүмэн” аймгийн төв, 1938 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Баянтүмэн хотын захиргааг байгуулах шийдвэр гарч, одоогийн Чойбалсан хот анх үүсэн байгуулагдсан байна. Монгол улсад дарийн утаа үнэрлэсэн ганц хот гэж нэрлэгддэг Чойбалсан хотын баяр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын өдрүүдтэй хамт боллоо. Ойн баярын арга хэмжээнд хойд урд хоёр хөршөөс албаны зочид төлөөлөгчид ирж оролцсон юм. Баярын арга хэмжээний үеэр Манжуур хотын худалдаа эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, Монгол БНХАУ-ын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн гээд олон хамтын ажиллагааны арга хэмжээнүүд боллоо.
http://kherlen.dornod.khural.mn/n/mjtyn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих