"Исламын улс" террорист бүлгийн шинэ удирдагчаар Тажикистан гаралтай Аль-Тажик хочтой Гулмурод Халимов тодорчээ. Түүний өмнөх удирдагч болох Абу Умар аль-Шишани буюу Тархан Батирашвили терроризмын эсрэг үйл ажиллагаан үеэр амь насаа алдсан юм.
Халимовыг "Исламын улс”-ын цэргийн удирдагчаар албан ёсоор зарласан боловч бүлгийн гишүүд шинэ удирдагчаа агаарын дайралтын бай болох вий гэж санаа зовж байгаа гэнэ. Иймээс Халимов шиг, хоёр дахь, гурав дахь шатны удирдагчдаа олон нийтэд харуулах нь ховор, энэ нь амьдрах нууцлаг арга ажээ.
2015 оны дөрөвдүгээр сард Тажикийн OMON-ы командлагч асан Халимов "Исламын улс”-ын эгнээнд орсон байна. Тажикийн эрх баригчид түүнийг эх орноосоо урвасан хэмээн буруутгаж, дараа нь түүнийг устгахыг хүсч байгаагаа зарласан ажээ....
М.Баяр
gereg.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих