Өчигдөр шөнө Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд орцны хогийн суваг шатсан байна. Шөнө дунд гарсан галын аюулаас аврагчид 26 хүний амийг авран хамгаалжээ.
01 цаг 38 минутад ирсэн галын дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай ажилласан байна.
Ингээд утаажилтын бүсээс гарч амжаагүй, угаартах эрсдэлд ороод байсан 26 иргэний амь насыг авран хамгаалжээ. Гал түймрийн улмаас иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гал сөнөөгчид эрлийг шуурхай зохион байгуулж ажилласан гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
www.gogo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих