Эрэгтэй хүний цамцны товч баруун талдаа, эмэгтэй хүнийх зүүн талдаа байдгийг та мэднэ. Эрчүүд, эмэгтэйчүүдийн ялгааг бас нэгэн байдлаар харуулах гэсэн дизайнеруудын л хийж байгаа ажил гэж бодож байна уу? Энэхүү жижигхэн нууцыг та бүхэнд дэлгэж байна.
Энэ ялгаа 13-р зуунд буюу товч гарах тэр үеэс эхэлсэн байна. Зөвхөн баян эмэгтэйчүүд л товчтой хувцас авдаг байжээ. Баян эмэгтэй учраас хувцсыг нь өмсгөж өгдөг шивэгчинтэй. Тийм учраас эмэгтэйчүүдийн цамцны товч зүүн талдаа байдаг: шивэгчин товчийг нь товчлохын тулд шүү дээ (ихэнхи хүмүүс баруун гартнууд гэж үзвэл). Тэр үеийн эрчүүд өөрсдөө хувцсаа өмсдөг байсан тул товч нь баруун талдаа үлджээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=19269
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих