Дорнодчууд бидний дуулах дуртай Дөлгөөн Хэрлэн дууны шүлгийн зохиолч Туваансүрэн нь Дорнод нутгийн уугуул хүн юм.
Тэрээр бага залуу наснаасаа нам, улсын ажил хийж явсан..
Ардын цэргийн арын албаны даргаас , багийн намын үүрийн даргаар дамжин, аймгийн АДХ гүйцэтгэх захиргаанд гэр бүлийн товчооны дарга, аймгийн ҮЭ-ийн хороонд соёл олон түмний хэлтэсийн эрхлэгч, артель, нэгдсэн эмнэлэгийн ҮЭ- ийн хорооны дарга, Чойбалсан хотын захиргааны дарга гэх мэт нэн хариуцлагатай албыг гүйцэтгэж явжээ.
Туваасүрэн нь удирдах албан тушаалд ажиллахын сацуу
- Үндэсний бөхийн шүүгч, засуул, тайлбарлагчаар олон жил ажилласан .
- утга зохиолын дугуйлангийн идэвхтэн, "дөл" сонин, " хөдөлмөр , сонины газрын идэвхтэн бичигч ... гэх мэт төр - нийгмийн ажил эрхэлж явсан төрийн зүтгэлтэн хүн байсан байна.
Түүний охин Т.Нямгүнсэл багш дуу бүтсэн түүхийг ийнхүү дурсан байна.
Намайг 9- р ангид байдаг хавар аавын маань бие өвдөж төрсөн газраа очиж хүндэтгэл үзүүлээд буцах замдаа Хэрлэн голоороо бахархан түүнийг магтаж, бид нарт нутаг ус, гол горхио хайрлан хамгаалах хэрэгтэйг сургамжлан захисаар явж билээ ...цементин гүүрний урд суугаад л..
Хэрлэн гол маань сайхан дөлгөөн урсгалтай шүү.. Олон ч жил ундаалж уусан даа гээд л . Гэртээ ирээд өвөг дээдэс аав ээжийнхээ тухай, Хан уул, Хатан Хэрлэн минь хэмээн сайхан ярьж байгаад гэнэтхэн " алив миний охин цаас үзэг аваад өгөөрэй " гээд яаран нэгэн зүйлийг бичсэн сэн..
Хэд хоногийн дараа нутгийн ах Жүгдэр гуай ирээд аавын минь бичсэн шүлэгнүүдээсээ уншаад л ..
Гэтэл нэг их удалгүй концерт дээр Цагаанхүүхэн гуай "Дөлгөөн Хэрлэн " дууг дуулснаар энэ дууны минь түүх эхэлсэн дээ .. Тэр үеэс хойш 50 гаруй жил өнгөрчээ .. Дорнодчуудаар зогсохгүй монгол оронд хаа сайгүй дуулсаар....
Дууг маань сүлд дуу мэт мөнхжүүлсэн Дорнодчууддаа бид нар маш их баярлаж явдаг даа .
Эх сурвалж: https://www.facebook.com/rentsenkhuu.zorigtbaatar/posts/643314592501788?__mref=message_bubble
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих