
-Оюутнуудын дунд ямар өвчлөл их байна вэ?
-Оюутан залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчлөл маш их биш тодорхой хэмжээнд байна. Мөн халдварт өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс , эрүүл бус хооллолт , хөдөлгөөний идэвхигүй байдал , архи, тамхиний хэрэглээ өндөр байна. Тийм учраас халдварт бус өвчин болон халдварт өвчнөөс сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааны ажлуудыг түлхүү хийх урьдчилан сэргийлэх үзлэгт хамгийн гол нь оюутан өөрөө оролцох хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн жилүүдийн хувьд Их, Дээд сургуулиудын оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг төрөөс даадаг байсан. Харин энэ жилээс оюутнууд эрүүл мэндийн даатгалаа өөрөө төлөх болсон учраас тэр бүр даатгалаа төлж эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдаж чадахгүй болсон.
-Өнгөрсөн жил судалгаа явуулсан гэсэн. Энэ судалгаанд хичнээн оюутан хамрагдаж тусламж, үйлчилгээ авсан бэ?
Өнгөрсөн жил 170 мянган оюутан оролцох ёстой байснаас 71-72 хувь нь хамрагдсан. Энэ үзлэгээр оюутнууд тодорхой хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин ,чих, хамар, хоолой, шүдний асуудалтай байсан. Тухайн оюутан бүрт эмч зөвлөгөө өгч өвчлөлөөс хэрхэн яаж сэргийлэх, ямар эм тариа хэрэглэх талаар тусламж, үйлчилгээг үзүүлсэн.
-2013 оны судалгаагаар оюутнуудын 43.5 хувь бэлгийн замын халдварт өвчтэй гэж байсан. Тэрнээс хойш дахин судалгаа явуулсан уу?
2013 оноос хойш судалгаа явуулаагүй. Гэхдээ 43.5 хувь гэдэг бол их тоо оюутнуудын тэн хагас гэсэн үг шүү дээ. Тийм ч учраас бид жил бүр оюутан залуучуудад чиглэсэн энэ өвчлөлөөс хэрхэн яаж сэргийлэх талаар сургалт , сурталчилгааны ажлууд тэр дундаа Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн есдүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэж ажиллаж байна.
П.ПҮРЭВЧУЛУУН, Б.ДӨЛГӨӨН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих