Японы мэргэжлийн сүмогийн Аки башёгийн арванхоёрдахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Аки башёг тэргүүлж буй озеки Гойэдо өнөөдөр Ёкозүна Какүрюүтай хүч үзлээ. Өмнө нь 35 таарахдаа 24 удаа Какүрюү давж байсан бол Гойёдо 11 удаа давж байжээ. Хоёр бөхийн барилдаан сэрвүү байдлаас өрнөж озеки Гойёдо өрсөлдөгчөө дэвжээнээс ёрикири мэхээр давсанаар 12 даваатайгаар башёг тэргүүлсэн хэвээх үлдлээ. Тэрбээр маргааш ёкозүна Харумафүжитэй барилдах юм.
Харин Харумафүжи аварга өнөөдөр озеки Котошёогикүг давсанаар 10 даваатай боллоо. Тэрбээр маргааш Гойёдог унагах юм бол өөрт нь түрүүлэх боломж гаргах ба давааны зөрүү нэг болно.
Түрүүлэх юм бол Аварга цолны болзол хэвээр байгаа Кисеносато өнөөдөр Кайсейг даван боломжоо хэвээр хадгалсан байна. Маргааш тэрээр ёкозүна Какүрюүтай барилдах аж. Озеки Гойёдод одоо Харумафүжи, Котошёогикү, Тэрүнофүжи зэрэг ширүүн өрсөлдөгч нар бий. Сүүлийн өдрүүдэд аварга болон озеки цолтонууд хоорондоо хүч үзэх бөгөөд унасан нь түрүүлэх боломжоо алдах учир барилдаан бүр хурц ширүүн өрсөлдөөнтэй болох юм.
.Мөн Макүүчид анхны башёдаа барилдаж 12 дахь өдрөө макүүчигийн хамгийн ахмад бөх хашир туршлагатай Такеказэгаар качикоши хийсэн "Коконоё" дэвжээний сумоч маэгаширагийн барууны 12-с эрэмбэтэй барилдсан Ганбаатар арслангийн хүү Чиёошома Г.Мөнхсайхандаа баяр хүргэе.
Башёг тэргүүлэгчид
Озэки Гойэдо 12:0
Ёкозүна Харүмафүжи 10:2
Сэкивакэ Такаяасү 10:2
Маэ зүүний 14-с Эндо 10:2
Тэргүүлэгчдийн маргаашийн оноолт
10:2 Харүмафүжи&Гойэдо 12:0
10:2 Такаяасү&Митакэүми 8:4
10:2 Эндо&Шохозан 7:5
Манай озеки Тэрүнофүжи 4-8 гэсэн тааруу амжилт үзүүлж буй бол маэгашира цолтонуудаас Тамаваши 9-3, Чиёошома 8-4, Кёкүшюүхо 6-6, Такайнова 4-8, Араваши 4-8 гэсэн амжилттай барилдаж байна.
Ч.Амар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих