Хэрэг энэ сарын эхээр гарсан байна. Талийгаач хүү ЕБС-ийн 2-р ангид сурдаг байжээ. Хэргийг анх цагдаагийн байгууллагаас утасны цэнэглэгч ашиглан хоолойгоо боож амиа хорлосон хэмээн дүгнэсэн байна. Гэвч мөрдөн шалгалтын явцад өс хонзонгийн сэдэлтээр санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэн болох нь илэрчээ.
Талийгаач хүүгийн аав гэр бүлээс гадуурх харилцаатай байсан нь хүүгийн амь насыг бүрэлгэх шалтгаан болсон болжээ. Талийгаачийн эцэгтэй холбоотой байсан С гэгч бусдад 200 мянган төгрөг өгөн хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн нь тогтоогджээ.
Хэргийн захиалагч болох С нь ой гаран насны хүүхэдтэй бөгөөд одоогоор талийгаач хүүгийн эцэгтэй цуг саатуулан шалгагдаж байна. Эрүүгийн хуулинд зааснаар биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бусдын амь насыг хөнөөсөн бол 15 болон түүнээс дээш жилийн ял оноодог. Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэж амь насаа алдсан бяцхан хүүгийн дурсгалд зориуланг Дорнодчууд энэ Лхагва гарагт гэрэлт зул өргөхөөр болсон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих