Улсын их хурлын гишүүн асан, хүний их эмч Д.Очирбат Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ.
Түүний хувьд хүний эрүүл мэндийн манаанд тангараг өргөсөн эмч, сувилагч нарын дундаас гарсан хуруу дарам цөөхөн улс төрчдийн нэг бөгөөд Чингэлтэй дүүргийн засаг даргын албыг нэр төртэй хаасан.
Улсын их хурлын гишүүнээр ажиллахдаа эрүүл мэндийн салбарт чамгүй олон хууль санаачилж, батлуулсан нэгэн юм.
Мөн Нийгмийн бодлого, Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороон даргаар ажиллаж байсан арвин их туршлагатай улс төрч тул шинэхэн төрийн нарийнууд дунд хамгийн их нүдээ олсон томилгоо боллоо хэмээн олон хүн илэрхийлжээ.
Мэргэжлийн Засгийн газрын хамгийн гол салбар болох Эрүүл мэндийн салбарт ийнхүү мэргэжлийн хүн орж ажиллахаар болсон нь энэ салбарт үүсээд буй гацалт, гачигдлыг чиг шугаманд нь оруулж маш сайн ажиллана гэсэн олны итгэл их байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих