Манай улс Хятад улстай эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд хоёр улсын 50 гаруй үйлдвэр тус бүс рүү нүүж, гаалийн татварыг тэглэх юм байна.
Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн барилгын ажил өдгөө эхэлсэн бөгөөд энэ оны эцэс гэхэд ашиглалтанд орох аж. Эл бүс хоёр улсын хил дээр 18 ам.км газар нутаг эзлэх ба тус бүртээ есөн ам.км талбайд байрлах юм байна.
Одоогоор манай улсын зүгээс техник, эдийн засгийн үндэслэл, эрсдлийг үнэлэх баримт бичиг бэлтгэсэн бол Хятад улсын зүгээс бүсийн ерөнхий үйлдвэрлэлийн төлөвлөгөөг боловсруулжээ.
Д.Ирээдүй
Breakingnews.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=19813
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих