Тиймээс бид энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.

-Замын цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх авто зам болон төмөр замын огтлолцол дээр машины түгжрэл үүсч, галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулсан. Юунаас болж ийм нөхцөл байдал үүссэн бэ?
-Төмөр замын гарам хаачаад байхад аюултай бүс рүү нэвтэрч зам хааж зогссон автомашины жолоочийн буруугаас болж ийм нөхцөл байдал үүссэн. Мөн төмөр замын гарамнаас урагшаа байгаа хөндлөн огтлолоор маш олон орон сууц баригдаж, ААН-үүд болон оршин суугчдын тоо эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэссэн. Мөн галт тэрэгний 30 минут тутамд явж байгаа хөдөлгөөний улмаас хөдөлгөөнд ачаалал хүндрэл үүсдэг байдал нэмэгдсэн.
-Маш олон хүний амийг хохироож болохоор аюултай нөхцөл байдал үүссэн. Дахиад иймэрхүү асуудал гаргахгүй байхын тулд цаашдаа ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Манай ЗЦГ-аас холбогдох албаны хүмүүст нь энэ асуудлаар олон удаагийн мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн. Тодруулбал, тухайн огтлолцолыг хоёр төвшинтэй болгож, галт тэрэгний гарамтай огтлолцдоггүй болгох санал, хүсэлтийг байнга явуулдаг. Тухайн үедээ "тэгнэ, тийм болгоно" гэж хариулдаг ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна энэ нь хөрөнгө мөнгө төсөв санхүүгийн асуудалтай холбоотой байдаг.
-Төмөр замын гарам хааж галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулж зогссон машинд арга хэмжээ авсан уу. Ямар арга хэмжээ авдаг вэ?
-Жолооч төмөр замыг заавал гарц гарамтай хэсгээр нэвтрэн төмөр замын гарамд ойртон очихдоо аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадласан байна гэх мэт үүргүүд хүлээсэн байдаг. Үүнийг зөрчсөн тохиолдолд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар арга хэмжээ авдаг.
Т.Гэрэл
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих