Дорнод аймагт 2016 оны Орон нутгийн сонгуулийн ирц 57%-тай гарчээ. Хэрлэн сумын 7 хэсгийн хороо, Сэргэлэн суманд 1 хэсгийн хороонд ирц бүрдээгүй учраас нэмэлт сонгуулийг ирэх бямба гараг буюу 2016 оны 10-р сарын 23-ний өдөр явуулахаар болсон. Нэмэлт гэдэг нь саналаа өгөөгүй сонгогчоос санал авч ирц бүрдүүлэх юм. Сонгогчийн ирцийн хувьд 49667 сонгогч саналаа өгөхөөс 21864 сонгогч саналаа өгсөн нь нийт дүнгээр 57%-ийн ирц бүрдсэн. Үүнээс 13219 эрэгтэй, 14973 эмэгтэй сонгогч саналаа өгчээ. Насны хувьд 18-25 насны 3912 сонгогч, 26-40 насны 10196 сонгогч, 41-55 насны 8526 сонгогч, 65-аас дээш насны 5564 сонгогч саналаа өгчээ. Үүнээс харахад 26-40 насныхан буюу нийгмийн амьдралд идэвхтэй оролцож буй насныхан сонгуульдаа идэвхтэй оролцсон байна.
dornodmedee.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=20155
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих