
Хэрлэн гол, хөтөлбөрийн дагуу Хэрлэн голын хяналт шинжилгээний 1- 4-р чиглэлийн 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 167- 180 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан тохиолдол ажиглагдаагүй бөгөөд голын ус цэвэр байлаа.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Баян-Уул, Эрээнцав хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 333- 793 мг/л буюу Эрээнцав хяналт шинжилгээний цэгийн орчим нилээд их эрдэсжилттэй байсан ба гадаргын усны стандарт усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан тохиолдол ажиглагдаагүй байна.
Халх гол, Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Буйр хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 184- 200 мг/л-т хэлбэлзэж, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Буйр нуур, Буйр- Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 219 мг/л ба усанд нитритийн азотын бохирдол илэрч, ХА-аас бага зэрэг давсан байна.
Дүгнэлт, Дорнод аймгийн гадаргын усны 2016 оны 9 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Улз голын усны эрдэсжилт 333- 793 мг/л-т байсан ба бусад голын усны эрдэсжилт бага, 167- 220 мг/л-т хэлбэлзэж байлаа. Эдгээр голуудын усан дахь органик бодисын болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байсан ба Буйр- Загасны үйлдвэрийн хяналт шинжилгээний цэгийн орчим нитритийн азотын азотын ХА-аас бага зэрэг давсан бохирдол илэрсэн байна.
2016 оны 9 дүгээр сард хийсэн Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ. Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
1 дүгээр хүснэгт
|
Усны объект- |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
|
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
|
|
Хэрлэн-1-р чиглэл Чойбалсан хотоос дээш 25 км |
7.50 |
1.5 |
3.3 |
0.11 |
0.002 |
0.019 |
|
Хэрлэн-2-р чиглэл Чойбалсан хотоос 12 км |
6.68 |
2.4 |
3.6 |
0.13 |
0.003 |
0.014 |
|
Хэрлэн-3-р чиглэл Чойбалсан хотоос 10 км |
8.48 |
2.6 |
4.1 |
0.12 |
0.003 |
0.012 |
|
Хэрлэн-4-р чиглэл Чойбалсан хотоос 100км |
8.48 |
2.3 |
5.9 |
0.15 |
0.004 |
0.030 |
|
Улз- Баян-Уул
|
|
|
2.3 |
0.09 |
0.001 |
0.021 |
|
Улз-Эрээнцав
|
|
|
4.6 |
0.14 |
0.001 |
0.016 |
|
Халх- Сүмбэр дээд
|
|
|
2.1 |
0.05 |
0.002 |
0.042 |
|
Халх- Сүмбэр доод
|
|
|
1.6 |
0.04 |
илр. |
0.030 |
|
Халх- Баянхошуу
|
|
|
2.4 |
0.05 |
илр. |
0.009 |
|
Халх- Буйр нуур
|
|
|
1.6 |
0.05 |
0.018 |
0.009 |
|
Буйр-Загасны үйлдвэр
|
|
|
5.5 |
0.08 |
0.025 |
0.014 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих