УИХ-ын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын санаачилгаар "УБ СОНГДО”, БНСУ-ын "Ewha” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч нар Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ оны аравдугаар сарын 17-20-ны өдрүүдэд ажиллаж, иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамрууллаа. Мөн эмчилгээ шаардлагатай өвчтнүүдэд үнэгүй эм олгож, зөвлөгөө өгч ажилласан юм.
Нээлтийн ажиллагаанд Аймгийн Засаг даргын Тамгын газрын НХХ-ийн мэргэжилтэн Ч.Баяржаргал, ЭМГ-ын дарга Ч.Оюунаа, БОЭТөвийн захирал Д.Должин, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч Э.Ундармаа болон холбогдох эмч мэргэжилтнүүд оролцлоо. Тус үнэ төлбөргүй үзлэг, оношилгооны ажилд БОЭТөвийн удирдлага,эмч нар, ЭМГ-ын удирдлагууд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж ажилласан юм.
Үзлэг, оношилгоонд нийт 575 хүнийг хамруулнаас, ЭХО-гийн шинжилгээнд 123 иргэн үзүүлж, Элэгний хавдарын шинэ тохиолдол 1, Зүрхний ЭХОКГ-ын шинжилгээнд 8 иргэн үзүүлж, зүрхний төрөлхийн гажигийн 2 тохиолдолыг тус тус илрүүлэн бүртгэсэн байна.
|
№ |
Эмнэлгийн нэр |
Үзлэгийн төрөл |
Үзлэгт хамрагдсан үйлчлүүлэгчдийн тоо |
Бүртгэгдсэн шинэ өвчлөл |
|
1 |
БНСУ-ын "Ewha” эмнэлэг |
Мэдрэл |
76 |
|
|
Зүрх судас |
76 |
|||
|
Хүүхэд |
53 |
|||
|
Хүүхдийн зүрхний мэс засал |
20 |
|||
|
2 |
"Улаанбаатар Сонгдо” эмнэлэг |
Чих хамар хоолой |
115 |
|
|
Зүрх судас |
51 |
|||
|
Мэдрэл |
61 |
|||
|
ЭХО |
123 |
1- Элэгний хавдар |
||
|
ЭХОКГ |
8 |
2- Зүрхний төрөлхийн гажиг |
||
|
Нийт |
575 |
3 |
Мөн үзлэг, оношилгоо хийхээс гадна эмч нарын дунд зүрх судас, зүрхний ЭХО, мэдрэл, хүүхдийн мэргэжлийн чиглэлээр мэдлэг дээшлүүлэх сургалтыг ч гэсэн зохион байгуулсан юм. Үүнд хүүхдийн зүрхний мэс заслын эмч нар үзлэг хийж, эмч нарын болон , ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж эмч нартай туршлага солилцож ажиллалаа.


Түүнчлэн зорилтот бүлгийн хүүхдүүдтэй уулзаж амьжиргааны түвшин доогуур 50 өрхийн хүүхдүүдэд сайхан сэтгэлийн бэлэг болгон зургийн дэвтэр, будгийн харандааг гардуулсан бөгөөд УБ СОНГДО эмнэлгийн гүйцэтгэх захирал н.Наргентара "Асралт Үйлс”, "Ягаан цээнэ” өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм.
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих