
Ийнхүү 2015 оны 75-р тогтоол нь 2016 оны 43-р тогтоолоор солигдож, Халхголын сав газар чөлөөт бүсийн онцгой дэглэмээс "мултарч” чадсан ч өнөөх 500 мянган га талбайн дийлэнхид нь буюу 323 мянга орчим га-д нь газар олголт хийгдчихсэн байжээ. Энэ оны 9-р сард хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулган хийгээд Ерөнхий сайдыг Дорнод аймагт ажиллахтай зэргэцэн Халхгол төслийн шугамаар өнөөх 500 мянган га-гийн багагүй хэсэгт нь газар олгогдсон тухай яриа чих дэлсэж эхэлсэн юм. Энэ үеэр ХХАА-н сайд Халхгол төслийн захирлыг ажлаас нь чөлөөлж, уг төслийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаа, удахгүй дүнг нь танилцуулна хэмээн мэдэгдэж байв.
.jpg)
Тэгвэл чөлөөт бүсийн 75-р тогтоолын хавсралтаар анх батлагдсан хилийн цэсийн дагуух 500 мянган га нутгийг нийт 74 хэсэгт хувааж, аж ахуйн нэгжүүдэд олгочихоод буй нь тодорхой боллоо. Социализмын үеэс Халхгол орчимд газар тариалангийн зориулалтаар хамгийн ихдээ 40 мянга орчим га газрыг л ашиглаж ирсэн бөгөөд үүнээс бусад хэсэг нь хэт эмзэг хөрстэй тул ашиглах, тариалалт явуулах боломжгүй гэж эрдэмтэн судлаачид болон газар тариалангийн салбарынхан үздэг. Өдгөө ашиглагдаж буй дээрх 46345 га орчим талбайг газрын зурагт улаанаар тэмдэглэсэн байна. Харин эргэн тойрон дахь газар нутгийг аж ахуйн нэгжүүдэд олгохдоо булаг цөөрөм, дов толгод үл харгалзан, шулуун шугамдаж тараасан байх юм. Халхголд газар зарах тухай зарлал энд тэнд дуулдаж, монгол иргэдийн нэрээр гадаадын иргэд газар авсан гэх явган яриа ч гараад буй. Иймээс Буйр нуурын урд хэсэг дэх өргөн уудам орон зайг Халхгол төсөл нэрийн дор тарамдаж, тараасан нь хууль журмын дагуу явагдсан уу гэдэг асуултыг иргэд олон нийт эрх мэдэлтнүүдээс асууж, хяналт шалгалтын хариуг хүлээж байна.
Эх сурвалж : Dornodnet
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=20353
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих