Сүүлийн үед ам.долларын ханш чангарч өнөөдрийн байдлаар 2374 төгрөгт хүрсэн. Үүний шалтгааныг зарим хүмүүс "Сангийн яамны захиалгаар валютын ханшны үнийг нэмээд байна” гэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Тэгвэл энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ, "Сангийн яам тийм захиалга өгөөгүй. Намайг ажлаа авахад Төрийн сангийн нэгдсэн дансанд 123 сая ам.доллар үлдсэн байсан.
Дөрөвдүгээр сард гаднаас 750 сая ам.доллар зээлсэн. Жилийн 10.8 хувийн хүүтэй авсан зээлийг гурван сар орчмын хугацаанд бүгдийг нь зараад 120 сая төгрөг үлдсэн. Өнгөрсөн дөрвөн жилд бид бараг 7.9 их наяд төгрөг хэвлэж зах зээл рүү нийлүүлсэн. Үүний улмаас бид ханшаа дийлэхгүй нөхцөл байдалд хүрчихээд байна. Бодлогын хүүг 4.5 хувиар нэмэгдүүлсэн ч бид зах зээл дээр байгаа мөнгийг татаж, хүч хүрэхгүй байна.
Валютын ханшийг цааш алдах магадлал өндөр. Засгийн газар гаднаас дахин шинэ зээл авах, валют оруулж ирэх ойрын хугацаанд. Харин дунд хугацаанд хөрөнгө оруулалт татах, том төслүүдээ хөдөлгөх гэх зэрэг бодлогыг хэрэгжүүлж байж валютын ханшийн үнийг бууруулна" гэжээ.
Т.Гэрэл
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих