Ардчилсан намын даргад нэр дэвшихээ мэдэгдээд буй УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр саяхны нэгэн ярилцлагадаа, Эрдэнэтийн асуудлаар байр сууриа илэрхийдэхдээ, "Ард түмнийг бужигнуулахаа боль гэж л Ардын намынханд хэлмээр байна. Хэрэв үнэхээр хууль бус наймаа болсон юм бол түүнийгээ Кремльтэй очиж ярь л даа. Путинд гомдол гарга л даа. Оросууд нь хувиа заръя гэсэн. Монгол компани мөнгөө гаргаад авсан. Үнэхээр хэн нэгэн улстөрчдөд таалагдахгүй байгаа юм бол бараагаа зарсан эзэнтэй нь гомдол ярь. Би Сайханбилэгийг үнэхээр ойлгоогүй. Ардын намынхан дээр очоод байцаагдаад сууж л байдаг" хэмээн ярьсан байдаг.
Тэгвэл түүний хэлсэн энэхүү үгэнд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан харамсаж буйгаа илэрхийлээд, Лу.Гантөмөмөрөөс болгоомжлохыг АН-ынханд захижээ.
Тэрбээр энэ тухай фэйсбүүк хуудастаа, "Монгол төрийн сайд, УИХ -ын гишүүн байсан Лу.Гантөмөр "Сайханбилэгийг би ойлгохгүй юм. Ардын намынхныг дуудахаар явж очиж байцаагдаад...." гэжээ. Ийм үгийг уншаад үнэхээр харамсав. Ч.Сайханбилэгийг Ардын намынхан биш Монгол улсын УИХ -ын бүтцийн байгууллага болох Байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд дуудсан. Монгол улсын төрийн эрхийг барих дээд байгууллага бол УИХ гэж Үндсэн хуулинд бий. Тийм болохоор хэнбугайг ч дуудсан "Төр дуудаж байна" гээд очих ёстой. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байсан хүн учраас үүргээ ухамсарлаж очсон. Монголын төр дуудахад Ардын намынхан дуудаж байна гэж бодож суугаа хүн төрийн сайдаар ажиллаж байсан гэхэд итгэж чадамгүй. Ардчилсан намынхан ийм дүнхүү хүнийг намын даргаараа тавьчих юм бол нам төрийн дээр гарна гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх нь дээ. АН ынхаан, шинэчлэлийг бүрэн утгаар нь хийгээрэй. Гэхдээ бас энэ мэт хүнээс болгоомжил" хэмээн бичжээ.
Х.Онон
zuv.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих