Хорвоод дөрвөн хөлтэй мэндэлсэн Энэтхэгийн 22 настай оршин суугч Арун Кумар түүнд мэс засал хийхийг зөвшөөрсөн эмчийг олж дөнгөсөн байна. Энэ залуу хөдөлгөөнд орох гэж ихэд зүдэрдэг бөгөөд ухаан орсноосоо хойш мөчнүүд нь айхтар өвдөлтийг мэдэрч байгаа гэнэ шүү. Кумар илүү хөлөө ашигладаггүй ч биеийн бусад хэсгүүд шигээ тэднийгээ мэдэрдэг аж. Илүү хөлнүүд нь Кумарын нуруунаас ургасан аж. Ээж, аав нь эхний таван жилд түүнийг янз бүрийн эмнэлгээр авч явж үзүүлсэн ч мэс засалчид ийм хүнд ажилбарыг балчир хүүд хийхээс эмээж байсан гэнэ. Ингээд хүүгийн гэр бүлийнхэн төрөлх тосгоноо зорин очдог байжээ.
Нас ахих тусам илүү хөлнүүд нь Кумарт ихээхэн тавгүйрхлийг авчрах болов. Илүүдэл мөчүүд нь хүнд оргих болсон учир тэрбээр бөгтөр болж, хагас бөгтийсөн байдалтай явдаг болжээ. Арга барахдаа тэрбээр нийгмийн сүлжээ хэрэглэгчдээс тусламж эрсэн байна. Кумарын тавьсан нийтлэлийн дагуу Дели хотод ажилладаг туршлагатай эмч Хемант Шарм хариу өгчээ. Энэ эмч түүнийг нарийн шинжилгээнд оруулснаар өвчтөний биед илүү ташаа байгаа гэдгийг олж мэдэв. Илүү мөчнүүдийн цусан хангамж яаж явагдаж байгааг олж мэдэн, Кумарт илүү бөөр байгаа эсэхийг тогтоосноор мэс ажилбар хийх шийдвэрээ гаргах гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=20450
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих