Зүүн бүсийн Дорнод их сургууль, Монгол улсын баруун хязгаарт орших Ховд их сургуультай хамтран багш, оюутан солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж Дорнод их сургуулийн 2 багш, 2 оюутан Ховд аймгийг зорисон билээ.
2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод их сургуульд Ховд их сургуулийн 2 багш 2 оюутан туршлага солилцож хамтран ажиллахаар 45 хоногийн хугацаатай хүрэлцэн ирлээ.
Тус сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал тэргүүтэй хамт олон ирсэн зочдыг хүндэтгэлтэйгээр угтан авч сургуулийн үйл ажиллагаатай танилцуулан, хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлсэн юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=20526
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих