Исгэлэн жимснүүдийн тэргүүн Д.Уламбаяр буюу сенсаци Ука энэ удаад төрсөн өдрөөрөө ээлжит содон төрхөөрөө фэнүүдтэйгээ мэндчилэв. Эрч хүчний тэсрэлт гэлтэй эд гялалзаж яваа дуучин бүсгүйн төрсөн өдөр энэ сарын 6-ны өдөр тохиосон бөгөөд урлагийн тогооны ах дүү, найз нөхөдтэйгөө нижгэр тэмдэглэсэн сурагтай. Хамтлагаасаа өрх тусгаарлаж хувийнхаа карьерийг эхлүүлсэнээс хойш уран бүтээлийн чансаа, имиж бүрдүүлэлт зэрэгтээ тэсрэлт хийж шинэ өнгө нэмсэнээр Ука жинхэнэ утгаараа охидын шүтээн болж байгаа гэхэд хилсдэхгүй. "Маргаашийн нарлуу хамт аялах уу” хэмээх уран бүтээл дээрээ чамин ганган дээлээр гоёсоноос хойш энд тэндхийн үйл ажиллагаанд оролцохдоо ч дээлнээсээ салахаа больсон. Тэгвэл энэ цагаас хойш өөрийн шинэ стилийг олоод авчихсан уу гэлтэй өөр өөр загвартай өнгө гоёл нь өвөрмөц дээлнүүд өмсөх болов. Зочдоо хүртэл монгол дээлээр гоёж ирэхийг уриалсан тэрээр үндэснийхээ өв соёлын илэрхийлэл болсон дээл хувцасаа өвөрмөц хэв маягтаа зориулан "өөриймсүүлээд” авав.





Эх сурвалж:Шуурхай.мн
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=20531
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих