
"Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргажээ.
Тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаас Г.Уянгыг чөлөөлж, Ц.Баянбилэгийг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж Дээд шүүх үзсэн аж.
Тусгаар тогтнол Эв нэгдлийн нам нь 2015 онд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн бөгөөд 3,000 гаруй гишүүнтэй. Тус намын даргаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга 2016 оны дөрөвдүгээр сарын 10-нд томилогдсон юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=20865
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих